Сонсож байгаа дуугаар нь тухайн хүнийг шинжихүй Та ямар дуу сонсдог вэ? ... Энэ асуултанд та төвөггүйхэн хариулах байх. Учир нь залуус бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн зүйл бол дуу хөгжим. Дуу хөгжим бол хүний сэтгэл санаанд гайхалтай нөлөөлөх хүчтэй бөгөөд энэ нь хүний сэтгэлийн бас нэгэн амралт болдог гэж судлаачид үзжээ. Ихэнх хүмүүс дуу хөгжимөөр дамжуулж дотоод ертөнцөө илэрхийлэх, сэтгэлдээ хадгалдаг үгсээ хэн нэгэнд хэлж чаддагаас гадна өөрт хэрэгтэй урмын үгсээ ч дуугаар дамжуулан сонсдог байна. - Түүнчлэн та ойр дотны хүмүүсийнхээ сонсож буй дууг нэг сонирхоод үзээрэй. Тухайн хүний бодол, ирээдүйн зорилго, бусдад хэлхийг хүсдэг үгс, тэр тусмаа сэтгэл зүйн байдлыг ч мэдэх боломжтой гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл дуу болгон хэн нэгний сэтгэл зүрхэнд хүрч тухайн хүнээ тайвшируулах мөн эрч хүчтэй болгох шидтэй ч хүн бүр өөр өөр дуу сонсдог юм. Тиймээс яг ямар үгтэй, ямар жаннарын дуу, дуучин сонирхож байгаагаас нь хамаарч тухайн ...
Posts
Showing posts from September, 2017