Сонсож байгаа дуугаар нь тухайн хүнийг
шинжихүй
Та ямар дуу сонсдог вэ?
... Энэ асуултанд та төвөггүйхэн хариулах байх. Учир нь залуус бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн зүйл бол дуу хөгжим.
Дуу хөгжим бол хүний сэтгэл санаанд гайхалтай нөлөөлөх хүчтэй бөгөөд энэ нь хүний сэтгэлийн бас нэгэн амралт болдог гэж судлаачид үзжээ. Ихэнх хүмүүс дуу хөгжимөөр дамжуулж дотоод ертөнцөө илэрхийлэх, сэтгэлдээ хадгалдаг үгсээ хэн нэгэнд хэлж чаддагаас гадна өөрт хэрэгтэй урмын үгсээ ч дуугаар дамжуулан сонсдог байна.
- Түүнчлэн та ойр дотны хүмүүсийнхээ сонсож буй дууг нэг сонирхоод үзээрэй. Тухайн хүний бодол, ирээдүйн зорилго, бусдад хэлхийг хүсдэг үгс, тэр тусмаа сэтгэл зүйн байдлыг ч мэдэх боломжтой гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл дуу болгон хэн нэгний сэтгэл зүрхэнд хүрч тухайн хүнээ тайвшируулах мөн эрч хүчтэй болгох шидтэй ч хүн бүр өөр өөр дуу сонсдог юм. Тиймээс яг ямар үгтэй, ямар жаннарын дуу, дуучин сонирхож байгаагаас нь хамаарч тухайн хүнээ шинжих, мөн дотоод ертөнцтэй нь холбогдож чадах юм.
- Хүн бүрт дурсамж үгүйлсэн дуу бий.
Дурсамж үгүйлсэн дуу гэдэг нь тухайн хүний жаргалтай бас гуниг зовлонтой үед нь сэтгэлд нь хүрч тайвширал, эрч хүчийг өгч чадсан дууг хэлдэг. Дурсамжинд үлдсэн дуугаа хааяа нэг сонсоход яг тэр үедээ буцаад очсон мэт мэдрэмжийг авч уртаас урт санаа олдох нь элбэг байдаг. Хэрвээ таны найз, гэр бүлийнхний хэн нэгэн нь нэг дууг байнга сонсдог бол тэр дууг яагаад сонсдог тухай лавлаад үзээрэй. Танд гайхайлтай нэгэн дурсамжийг ярих болно шүү...

Хамгийн чухал нь хүн сэтгэл санааныхаа байдлаас хамаарч дуугаа сонгож сонсдог учир та тухайн хүнийхээ сэтгэл санааг дуугаар дамжуулан мэдээрэй. Дуу бүрийн үгийг сайтар сонсох нь их чухал...
Маш олон төрлийн дуу байгаа тиймээс яг ийм дуу сонсож байгаа бол тийм хүн гэж хэлэх боломжгүй яагаад гэвэл дуу өөрөө ямар нэгэн утга агуулга өөрийн гэсэн хэлэх өгүүлэмжтэй учраас...
Э.Энхтуяа 2017.09.23.
Comments
Post a Comment