ЧӨДӨР ХАРАА Одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу бидний нэрлэж заншиснаар ЗҮҮНХАРАА сумыг Чөдөр хараа хэмээн нэрийдсэн нь... Зүүнхараа сумын түүх гарвал нь: Мандал сумын нутаг бол МЭ-III, МЭ-I зуун хүртэл Хүннү Гүрэн улсын төв хэсгийн хойд зах, МЭ I-III зууны дунд үед Дорнод Хүннүгийн баруун хойт зах, МЭ-IY зууны үед Жужаан Гүрний төв хэсгийн баруун хойд зах, 550-900-гаад оны сүүл хүртэл Түрэг, Уйгар, Хиргис зэрэг томоохон аймгийн төв хэсгийн хойт зах, 1000-1100-гаад оны эхэн хүртэл зүүн хойт хэсэг нь Тайжууд, хойт баруун хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйд улс аймгуудад харьяалагдаж байжээ. Их Монгол улс байгуулагдахын өмнө /1000-1100 он хүртэл/ үед зүүн хэсэг нь Хамаг Монгол, зүүн хойт хэсэг нь Тайжууд, баруун хойд хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйдийн харьяанд байснаа 1203 онд Хэрэйдийн төр мөхөж, Их Монгол улсын төв хэсэг хойт зах, Монгол их гүрний задралын үед Дөчин түмэн Мо...
Popular posts from this blog
Уул руу алхсан тэмдэглэл Зайсан толгойн урдхан талд Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийн иргэд тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт би ч бас найзуудын хамт Богд уул руу авирсан юм. Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз биднийг угтлаа. Ингээд бид үүргэвчээ үүрэн, бэлтгэлээ сайтар хангасны эцэст өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихсэн байлаа. Хоёр гурван жилийн өмнөөс энэхүү жимээр уулруу алхах болсон нь иргэд эрүүл мэнд, цэвэр агаарыг эрхэмлэх болсон нь энэ өдөр ч харагдаж байлаа. Биднээс 100 метрийн зайд 20 гаруй хүн явж харагдсан. Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгаана тэдний дунд тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Түүнээс яриа өдөн насыг нь асуутал жаран на...
Comments
Post a Comment