УРИАЛГА: Ууланд гарцгаая
Posts
Showing posts from June, 2017
- Get link
- X
- Other Apps
Уул руу алхсан тэмдэглэл Зайсан толгойн урдхан талд Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийн иргэд тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт би ч бас найзуудын хамт Богд уул руу авирсан юм. Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз биднийг угтлаа. Ингээд бид үүргэвчээ үүрэн, бэлтгэлээ сайтар хангасны эцэст өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихсэн байлаа. Хоёр гурван жилийн өмнөөс энэхүү жимээр уулруу алхах болсон нь иргэд эрүүл мэнд, цэвэр агаарыг эрхэмлэх болсон нь энэ өдөр ч харагдаж байлаа. Биднээс 100 метрийн зайд 20 гаруй хүн явж харагдсан. Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгаана тэдний дунд тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Түүнээс яриа өдөн насыг нь асуутал жаран на...