ХУУЧИН ШАНАЛАЛАА МАРТ.
Бэрхшээл,зовлон чухал биш болхоор биш
Харин ирээдүй чинь...
Амьдрал чинь илүү чухал болоод тэр.
Өнгөрснийг чи өөрчилж чадахгүй
Өс хонзон өвөрлөснөөр чи хэзээ ч зорьсондоо хүрэхгүй.
Өөрчилж чадахгүй юмтайгаа зууралдах нь СОЛИОРОЛ тиймээс ЯВУУЛ!!!
Тэгээд амьдар
Сайн сонс!!!
Амьдралынхаа хар бараан бүхэнд би төвлөрч болно.
Өөрийгөө өрөвдүүлж болно.
Ийм амьдрал заяасан бурханыг хараан зүхэж болно.
Ийм орчинд ЯАГААД би ХОГОН ДУНД бусад нь харшид амьдардаг юм.
Яагаад би гэргүй байхад бусад нь олон орон сууцтай байгаа юм.
Гэхдээ би энэ бүхнийг харах ёстой.
Туулах ёстой.
Зорьж байгаа тэр хүн болохын тулд шүү дээ.
Нөхцөл байдал намайг тодорхойлохгүй.
Харин хандлагаараа би бүхнийг өөрчлөх болно...бууж өгөхгүй гэсэн тууштай хандлага.
Дутагдаж гачигдсан ч би өндийх л болно.
Дорд үзэгдсэн ч би дээш босно.
Сөрөг бүхнийг даван туулна.
Бүгдийн оргилд Санаж ав.
Бурхан бидэнд хүчирхэг болгох сорилтыг л өгдөг.
Тэд магадгүй биднийг зоригжуулж хатуужуулахыг хүсдэг байх туулсан бүхэн минь...
Зовлон бэрхшээл минь
Өдий зэрэгт намайг хүргэсэн!!!
Зовж үзсэн хүн л бусдын зовлонг ойлгодог.
Айдастай нүүр тулж байж л зорьсондоо хүрэх хат сууна.
Бүдэрсэн ч босож сурснаар
Чи амьдралынхаа үнэ цэнийг ойлгоно.
Шаналж үзсэн хүн л өрөвч байдаг.
Алдаж үзсэн хүн л бусдад тусч байдаг.
Өнгөрснөө би ардаа үлдээнэ.
Ирээдүй минь надад илүү ЧУХАЛЯагаад би гэж гомдоллох шаардлагагүй.Яагаад би гэж ҮГҮЙ! ҮГҮЙ! ҮГҮЙ!!! гэхдээ дуусаагүй дахиад намайг сорь.НАМАЙГ СОРЬ!!!Амьдралын сорилтод би ялсан.гэхдээ дуусаагүй дахиад намайг сорино.
Гэхдээ одоо би давах тэнхээтэй болсон.
Эхний бүлгээ ахин дахин уншаад байвал
Шинэ бүлгээ чи бичиж чадахгүй.
Илүү сайхныг чи бичиж чадна.
Чи бол амьдралынхаа зохиогч нь
Бусдад үзгээ бүү бариул!
Өнгөрснөөр номоо бүү булингартуул.
Энэ бол чиний түүх зоригтой итгэлтэй номоо бич.
Том мөрөөд
Хүчээ мэдэр
Төсөөлж байгаагаас чинь илүү хүч чамд байгаа.
Өнгөрснөө март.
Одоо л гэж бий
Өмнөх түнэр харанрхуйг одоо март ирээдүйн гэрэл чинь чамайг хүлээж байна.
Comments
Post a Comment