ХУУЧИН ШАНАЛАЛАА МАРТ. Бэрхшээл,зовлон чухал биш болхоор биш Харин ирээдүй чинь... Амьдрал чинь илүү чухал болоод тэр. Өнгөрснийг чи өөрчилж чадахгүй Өс хонзон өвөрлөснөөр чи хэзээ ч зорьсондоо хүрэхгүй. Өөрчилж чадахгүй юмтайгаа зууралдах нь СОЛИОРОЛ тиймээс ЯВУУЛ!!! Тэгээд амьдар Сайн сонс!!! Амьдралынхаа хар бараан бүхэнд би төвлөрч болно. Өөрийгөө өрөвдүүлж болно. Ийм амьдрал заяасан бурханыг хараан зүхэж болно. Ийм орчинд ЯАГААД би ХОГОН ДУНД бусад нь харшид амьдардаг юм. Яагаад би гэргүй байхад бусад нь олон орон сууцтай байгаа юм. Гэхдээ би энэ бүхнийг харах ёстой. Туулах ёстой. Зорьж байгаа тэр хүн болохын тулд шүү дээ. Нөхцөл байдал намайг тодорхойлохгүй. Харин хандлагаараа би бүхнийг өөрчлөх болно...бууж өгөхгүй гэсэн тууштай хандлага. Дутагдаж гачигдсан ч би өндийх л болно. Дорд үзэгдсэн ч би дээш босно. Сөрөг бүхнийг даван туулна. Бүгдийн оргилд Санаж ав. ...
Posts
- Get link
- X
- Other Apps
Сонсож байгаа дуугаар нь тухайн хүнийг шинжихүй Та ямар дуу сонсдог вэ? ... Энэ асуултанд та төвөггүйхэн хариулах байх. Учир нь залуус бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн зүйл бол дуу хөгжим. Дуу хөгжим бол хүний сэтгэл санаанд гайхалтай нөлөөлөх хүчтэй бөгөөд энэ нь хүний сэтгэлийн бас нэгэн амралт болдог гэж судлаачид үзжээ. Ихэнх хүмүүс дуу хөгжимөөр дамжуулж дотоод ертөнцөө илэрхийлэх, сэтгэлдээ хадгалдаг үгсээ хэн нэгэнд хэлж чаддагаас гадна өөрт хэрэгтэй урмын үгсээ ч дуугаар дамжуулан сонсдог байна. - Түүнчлэн та ойр дотны хүмүүсийнхээ сонсож буй дууг нэг сонирхоод үзээрэй. Тухайн хүний бодол, ирээдүйн зорилго, бусдад хэлхийг хүсдэг үгс, тэр тусмаа сэтгэл зүйн байдлыг ч мэдэх боломжтой гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл дуу болгон хэн нэгний сэтгэл зүрхэнд хүрч тухайн хүнээ тайвшируулах мөн эрч хүчтэй болгох шидтэй ч хүн бүр өөр өөр дуу сонсдог юм. Тиймээс яг ямар үгтэй, ямар жаннарын дуу, дуучин сонирхож байгаагаас нь хамаарч тухайн ...
- Get link
- X
- Other Apps
ЧӨДӨР ХАРАА Одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу бидний нэрлэж заншиснаар ЗҮҮНХАРАА сумыг Чөдөр хараа хэмээн нэрийдсэн нь... Зүүнхараа сумын түүх гарвал нь: Мандал сумын нутаг бол МЭ-III, МЭ-I зуун хүртэл Хүннү Гүрэн улсын төв хэсгийн хойд зах, МЭ I-III зууны дунд үед Дорнод Хүннүгийн баруун хойт зах, МЭ-IY зууны үед Жужаан Гүрний төв хэсгийн баруун хойд зах, 550-900-гаад оны сүүл хүртэл Түрэг, Уйгар, Хиргис зэрэг томоохон аймгийн төв хэсгийн хойт зах, 1000-1100-гаад оны эхэн хүртэл зүүн хойт хэсэг нь Тайжууд, хойт баруун хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйд улс аймгуудад харьяалагдаж байжээ. Их Монгол улс байгуулагдахын өмнө /1000-1100 он хүртэл/ үед зүүн хэсэг нь Хамаг Монгол, зүүн хойт хэсэг нь Тайжууд, баруун хойд хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйдийн харьяанд байснаа 1203 онд Хэрэйдийн төр мөхөж, Их Монгол улсын төв хэсэг хойт зах, Монгол их гүрний задралын үед Дөчин түмэн Мо...
- Get link
- X
- Other Apps
Уул руу алхсан тэмдэглэл Зайсан толгойн урдхан талд Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийн иргэд тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт би ч бас найзуудын хамт Богд уул руу авирсан юм. Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз биднийг угтлаа. Ингээд бид үүргэвчээ үүрэн, бэлтгэлээ сайтар хангасны эцэст өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихсэн байлаа. Хоёр гурван жилийн өмнөөс энэхүү жимээр уулруу алхах болсон нь иргэд эрүүл мэнд, цэвэр агаарыг эрхэмлэх болсон нь энэ өдөр ч харагдаж байлаа. Биднээс 100 метрийн зайд 20 гаруй хүн явж харагдсан. Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгаана тэдний дунд тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Түүнээс яриа өдөн насыг нь асуутал жаран на...